Шинэчилсэн: 2026 оны 11 сар
Зөвхөн жагсаалтыг ажиллуулах, агентлагийн эзнийг баталгаажуулах, хүсэлтийн хариуг и-мэйлээр мэдэгдэхэд. Мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй. SMS-ийг wesend.mn, өгөгдлийн санг Supabase, хостингийг Cloudflare үйлчилгээгээр дамжуулдаг.
Агентлагаа эзэмших хүсэлт илгээснээр тухайн агентлагийг төлөөлөх эрхтэй гэдгээ баталж байна. Оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг эзэн хариуцна. Худал мэдээлэл, бусдын бүтээлийг өөрийнх мэт оруулсан тохиолдолд профайлыг нууж, эрхийг цуцална.
Жагсаалт үнэгүй. Агентлагуудын дараалал дагагчийн тоо, баталгаажсан эсэх, профайлын бүрэн байдал зэрэгт тулгуурладаг. «Идэвхтэй» тэмдэг нь сүүлийн 6 сард Facebook-т пост оруулсан эсэхээр тодорхойлогдоно.
Агентлагаа жагсаалтаас хасуулах, өөрийн мэдээллээ устгуулах бол профайл дээрх «Мэдээлэл буруу байна уу?» товчоор эсвэл saruulxanleo@gmail.com хаягаар холбогдоно уу.